Энэ Мөч
2
views
Lyrics
Чиний ялдам уруулийг baby Чийглэх зүйл надад бий Aanhan, baby, maybe надад юу ч байсан хамаагүй ээ Тэгвэл энчээ хамт жаал ууя Үүр цайтал хамтдаа сууя Aanhan, baby, maybe чамтай учирна гэж санаагүй ээ Анх чамайг Zu-д харсан Чам дээр очих зориг дутсан Тэгээд мэдээж 100 татсан Чи булан тойроод явцан Тэр мөчөөс хойш өдөр болгон Миний бодолд зөвхөн чи чи чи Чамайг өөрийн болгож чадахгүй бол Миний бооцоо GG Учир нь энд байгаа хамгийн үзэсгэлэнтэй охинтой Хамт нэг үдэшийг өнгөрөөнө гэсэн найзуудтайгаа мөрийтэй Аа гэхдээ тэдний мөнгөөр яаж хоёулаа наргих уу? Архи ууя, архи ууя Учир нь чи энэ шөнө лав гэртээ ганцаараа харихгүй, харихгүй Чиний үзэсгэлэн гоог үгээр хэлж үзгээр бичихийн ямар ч аргагүй, аргагүй Гэхдээ тоогоор илэрхийлж болно арваас арав шүү, арав шүү Миний нүдэнд шууд л туссан чиний ягаахан уруул, янагхан яриа, цагаахан царай Дуудмаар санагдсан хайраа Өө миний хайраа. Чиний ялдам уруулийг baby Чийглэх зүйл надад бий Aanhan, baby, maybe надад юу ч байсан хамаагүй ээ Тэгвэл энчээ хамт жаал ууя Үүр цайтал хамтдаа сууя Aanhan, baby, maybe чамтай учирна гэж санаагүй ээ Чи надад таалагдаж байна хонгор мээнь Байгаа байдал, өмсөж зүүсэн бүхэн чинь нээрээ гоё юм байна Яахав намайг уух юмаар дайлж болохын тэ Юу авахыг чинь харъя Хараад шоолохвийдээ Аа гэхдээ тийм зүйл болохгүй гэдэгт би итгэлтэй Учир нь чиний тухай элдэв цуу яриаг би мэднээ Над дээр халамцуухан залуус яриа өднө, байнга Тэдэнд үргэлж хэлнэ "Аан, тиймүү? тэгсэн үү? за bye" Би цаанаасаа л яг л чам шиг залуу хайсан юм шиг Энэ шөнийн утга учир бүхэлдээ чи ч юм шиг Бид хоёр хэн хэндээ таалагдаж байна Өшөө илүү хүсэж байна Хүмүүс хараад цөхөж байна Надад хамаагүй эндээс аваад гараач нэг тийшээ Намайг уучлаарай би ууг нь ийм хүн биш ээ Надад хамаагүй эндээс аваад гараач нэг тийшээ Маргаашийн нарлуу байсан ч хамаагүй би ниснэ ээ. Чиний ялдам уруулийг baby Чийглэх зүйл надад бий Aanhan, baby, maybe надад юу ч байсан хамаагүй ээ Тэгвэл энчээ хамт жаал ууя Үүр цайтал хамтдаа сууя Aanhan, baby, maybe чамтай учирна гэж санаагүй ээ Энэ мөчийг ямар удаан хүлээсэн гэж чи минь боджийн Энэ мөчийг ямар ч байсан алдаж болохгүй гэж би боджийн Энэ мөчийг ямар удаан хүлээсэн гэж чи минь боджийн Энэ мөчийг ямар ч байсан алдаж болохгүй гэж би боджийн
Audio Features
Song Details
- Duration
- 03:18
- Key
- 9
- Tempo
- 92 BPM