Yuve Yuve Yu

6 views

Lyrics

Их л удаан идэж уугаад наргиж цэнгээд
 Хачин юм бэ, юу вэ юу вэ юу
 Эцэг өвгөд Монгол гээд л цээжээ дэлдэн
 Худлаа орилох нь юу вэ юу вэ юу
 Эргэж буцаад хэлсэн үгэндээ эзэн болдоггүй
 Андгай өргөдөг нь юу вэ юу вэ юу
 Эцэг эхийн захиж хэлсэн үнэт сургааль
 Үнэгүй болдог нь юу вэ юу вэ юу
 Юу вэ юу вэ юу
 Ээ дүлзэн
 Cөгд сөгд
 Ээ лүндэн
 Бууг бууг
 Бууг бууг
 Дээдсийн заяаг удамлаж төрчихөөд унтаж хэвтээд
 Сэрдэггүй юм бэ, юу вэ юу вэ юу
 Дэлхийд ганцхан Монгол гээд л амаа хаттал
 Худлаа ярьдаг нь юу вэ юу вэ юу
 Дээдсээр амьдрах заяанд төрсөн Монгол түмэн минь
 Нэгдэж чаддаггүй нь юу вэ юу вэ юу
 Дархан Монгол улсаа мандуулж өөд нь татаж
 Сэргээж чаддаггүй нь юу вэ юу вэ юу
 Юу вэ юу вэ юу
 Ээ дүлзэн
 Cөгд сөгд
 Ээ лүндэн
 Бууг бууг
 Бууг бууг
 ♪
 Өвөг дээдсийн өвлөж өгсөн газар шороог
 Хайрлаж чаддаггүй нь юу вэ юу вэ юу
 Өтгөс буурлын захиж хэлсэн үнэт сургааль
 Худлаа болдог нь юу вэ юу вэ юу
 Өнө л мөнхөд мандан бадрах чонон сүлдэт
 Монгол түмэн тэнгэрийн тамгатай
 Хөвчин дэлхийд нэрээ дуурсгах хүмүүн тахилгат
 Эзэн Чингис нартад заларна
 Нартад заларна
 Ээ хар сүлд
 Сэр сэр
 Ээ хаан төр
 Мөнх манд
 Мөнх манд
 Юу вэ юу вэ
 Юу вэ юу вэ юу вэ юу вэ юу вэ
 Хачин юм бэ
 Юу вэ юу вэ юу вэ юу вэ юу вэ
 Юу вэ юу вэ
 Юу вэ юу вэ юу вэ юу вэ юу вэ
 Хачин юм бэ
 Юу вэ юу вэ юу вэ юу вэ юу вэ
 ♪
 Ээ хар сүлд
 Сэр сэр
 Ээ хаан төр
 Мөнх манд
 Мөнх манд
 

Audio Features

Song Details

Duration
04:42
Key
10
Tempo
132 BPM

Share

More Songs by The HU

Albums by The HU

Similar Songs